Уг судалгааны дараагийн шатанд 7-р багийн нутаг нутаг дэвсгэрт барих бохир татан зайлуулах төвлөрсөн инженерийн шугам сүлжээний урьдчилсан төсөл зураг гаргав. Хийх ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг тухайн зураг төсөл дээр үндэслэн гаргаж тендерийн хүрээнд орон нутгийн хэд хэдэн барилгын компаниар үнийн санал гаргуулсан байна. Инженерийн цогц шугам сүлжээ барихад шаардлагатай бодит үнийг тооцоолон гаргахын тулд энэхүү тендер нь ажил гүйцэтгүүлэх захиалга болон хэрэгжихгүй гэдгийг оролцсон компаниудад сануулсан ба ингэснээр үнийн хэт хөөргөлтөөс зайлсхийж чадсан юм.
Зураг: Дархан хотын 7-р багийн инженерийн үугам сүлжээний зураг
Үнийн саналуудыг шалгаж үзэхэд инженерийн шугам сүлжээний зөвхөн хоолой татахад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь iPit® ариун цэврийн байгууламжийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс даруй 10 дахин өндөр гарсан.
Мөн iPit® ариун цэврийн байгууламжийг 7 дугаар багт 40 жил ашиглах нийт зардал нь төвлөрсөн цэвэрлэх байгууламж барих зөвхөн хөрөнгө оруулалтын зардлаас бага байх тооцоо гарчээ.
Зураг: Монголын өвлийн нөхцөлд iPit® ариун цэврийн байгууламжийн бохир цуглуулах савнуудыг сольж байгаа байдал
Иймд iPit® ариун цэврийн байгууламж нь эдийн засгийн хувьд Монголын гэр хороололд хамгийн тохиромжтой систем юм.
(Жич: Төвлөрсөн цэвэрлэх байгууламж нь усаар зайлдаг суултуур шаардах ба суултуурын үнийг тооцоонд оруулаагүй болно. Үүний зэрэгцээ суултуурын байнгын саадгүй ажиллагааг хангахын тулд өвлийн улиралд байнгын халаалттай байх шаардлагатай тусдаа өрөө шаардагдана. Гэр хорооллын ихэнхи оршин суугчдад энэ бүх шийдлийг хангах санхүүгийн боломж байдаггүй.)
No comments:
Post a Comment