Tuesday 22 July 2014

iPiT® ариун цэврийн байгууламж нь Монголын гэр хороололд тохирсонхамгийн үр ашигтай шийдэл

Дархан хотын 7-р багт нэвтрүүлэх iPit® ариун цэврийн байгууламжийн үр ашгийг тооцоолохдоо муж улсуудын усны ажлын хэсгээс (LAWA-Länder-Arbeitsgemeinschaft Wasser) боловсруулсан зардлын динамик тооцоололд суурилан 40 хүртэл жил ажиллах нийт өртгийг бодож гаргажээ. Техникээс ангид бусад олон төрлийн шийдлийг үүнд хамруулан судалснаас гадна 7 дугаар багийн ахуйн хог хаягдлын төвлөрүүлэлт болон тээвэрлэлтийн асуудлыг энэхүү ариун цэврийн байгууламжийн өртгийн тооцооны загварын нэгэн хэсэг болгон авч үзсэн байна. Хамгийн бодит үнэлгээг хийхийн тулд уг эдийн засгийн үр ашгийн судалгаанд хөрөнгө оруулалтын болон төлөвлөлтийн нийт өртөг, хог төвлөрүүлэлт, тээвэрлэлтийн зардал, ажиллах хүчний өртөг, зохион байгуулалтын болон мэргэжилтэн бэлтгэх, сургалт зохион байгуулах зардал, нэмэлт хөрөнгө оруулалт, инфляци, үнийн өсөлт болон засвар үйлчилгээний зардал зэргийг харгалзан үзжээ. Нийт ашиглалтын хугацааны хувьд болон тооцоонд оролцуулсан техникийн шийдлүүдийн дундаас эдийн засгийн хувьд хамгийн ашигтай нь iPit® систем болохыг судалгааны үр дүн харуулж байна.
Уг судалгааны дараагийн шатанд 7-р багийн нутаг нутаг дэвсгэрт барих бохир татан зайлуулах төвлөрсөн инженерийн шугам сүлжээний урьдчилсан төсөл зураг гаргав. Хийх ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг тухайн зураг төсөл дээр үндэслэн гаргаж тендерийн хүрээнд орон нутгийн хэд хэдэн барилгын компаниар үнийн санал гаргуулсан байна. Инженерийн цогц шугам сүлжээ барихад шаардлагатай бодит үнийг тооцоолон гаргахын тулд энэхүү тендер нь ажил гүйцэтгүүлэх захиалга болон хэрэгжихгүй гэдгийг оролцсон компаниудад сануулсан ба ингэснээр үнийн хэт хөөргөлтөөс зайлсхийж чадсан юм.



Зураг: Дархан хотын 7-р багийн инженерийн үугам сүлжээний зураг

Үнийн саналуудыг шалгаж үзэхэд инженерийн шугам сүлжээний зөвхөн хоолой татахад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь iPit® ариун цэврийн байгууламжийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс даруй 10 дахин өндөр гарсан.
Мөн iPit® ариун цэврийн байгууламжийг 7 дугаар багт 40 жил ашиглах нийт зардал нь төвлөрсөн цэвэрлэх байгууламж барих зөвхөн хөрөнгө оруулалтын зардлаас бага байх тооцоо гарчээ.




Зураг: Монголын өвлийн нөхцөлд iPit® ариун цэврийн байгууламжийн бохир цуглуулах савнуудыг сольж байгаа байдал

Иймд iPit® ариун цэврийн байгууламж нь эдийн засгийн хувьд Монголын гэр хороололд хамгийн тохиромжтой систем юм.

(Жич: Төвлөрсөн цэвэрлэх байгууламж нь усаар зайлдаг суултуур шаардах ба суултуурын үнийг тооцоонд оруулаагүй болно. Үүний зэрэгцээ суултуурын байнгын саадгүй ажиллагааг хангахын тулд өвлийн улиралд байнгын халаалттай байх шаардлагатай тусдаа өрөө шаардагдана. Гэр хорооллын ихэнхи оршин суугчдад энэ бүх шийдлийг хангах санхүүгийн боломж байдаггүй.)

No comments:

Post a Comment