Tuesday, 6 May 2014

iPiT® sanitation system нь Дэлхий дээр 575 сая хүн ашиг тусаа өгөхболомжтой

Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь буюу 2.6 тэрбум хүн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй гэсэн тоо баримт бий. Энэхүү тоог багасгахын тулд маш олон тооны төсөл, концепциуд хэрэгжигдэж байна.


Харамсалтай нь санхүүгийн хязгаарлагдмал байдал, хүүль эрхзүйн тогтворгүй байдал болон тухайн орчиндоо зохицоогүй технологийн  шийдлээс болон нь энэхүү төслүүд нь маш цөөхөн хүнд л хүрч байна. Хөрөнгө оруулагчдийн зүгээс зах зээлийн бодит бололцоог олж харахгүй байгаа тул энэ салбарт хөрөнгө оруулах нь багасах төлөвтэй байна.

Иймд Bauhaus-Universität Weimar-н хөгжүүлсэн  iPiT® sanitation system нь хэдэн хүнд хүрч ур ашгаа үзүүлэх боломжтой вэ гэсэн асуулт тавигдах нь мэдээжийн хэрэг.

Бидний саяхан хийсэн судалгаагаар олон хүнийг гайхшруулмаар үр дүн гарсан. Шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй хүмүүсийн тоон дээр үндэслэн манай судалгааний баг iPiT® sanitation system-ийг суурилуулан ашиглах боломжтой нөхцөл байдалд амьдардаг хүмүүсийн тоог тооцоолон гаргасан. Хамгийн энгийн шалгуур нь иргэдийн нийгэм эдийн засгийн болон боловсролын түвшин, хүүль эрхзүйн болон улс төрийн тогтвортой байдал, газарзүйн болон хот төлөлвлөлтийн онцлог гэх мэт шалгуурууд байсан ба үүнээс улбаалан нарийн шалгууруудыг судалгаандаа оруулсан. Энэхүү шалгууруудыг хязгаарлах хүчин зүйлс гэж үзээд эдгээрийг зөвхөн биелүүлсэн тохиолдолд тухайн улсад  iPiT® sanitation system-ийг суурилуулах боломжтой гэж тооцсон. Жишээлбэл эдийн засгийн үзүүлэлт хэт доогуур болон иргэний дайн өрнөж буй улс орнуудыг уг судалгаанд оруулаагүй болно.

Гэсэн хэдий ч тоцоогоор 575 сая хүнд (шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй 2.6 тэрбум хүний 25%-д) дахин боловсруулалт болон ашиглалтад суурилсан iPiT® sanitation system-ийг хүргэх боломжтой гэж гарсан.

Ариун цэврийн нөхцөл байдалд тулгараад байгаа хямралыг бууруулахад тус болох нөгөөтэйгүүр ашиг олох боломжийг мэдэрч хөрөнгө оруулах инвеёторуудийг бид хайж байна.

No comments:

Post a Comment